Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Холливудын нэрт жүжигчин Николас Кэйжийн Калифорни мужийн Малибу хот дахь далайн эргийн байшингийн гаднах зам цөмөрч, асар том нүх үүссэн байна.
Орон нутгийн албаныхны мэдээлснээр, есдүгээр сарын 8-нд байшингийн гарааш руу ордог хэсэг гэнэт нурж, улмаар том хэмжээний хонхор үүсчээ. Цөмрөлтийн үеэр хий алдагдсан ч аврах болон холбогдох мэргэжлийн багууд шуурхай ажиллаж, хэдхэн цагийн дотор хяналтад авчээ.
Нүх богино хугацаанд эрчимтэй томорч, ойролцоогоор 7.6–9 метрийн гүнтэй, 9–18 метрийн өргөнтэй болсон гэж мэдээлж байна. Үүний улмаас замын хэсэг нурж, онцгой байдлын автомашин нэвтрэх боломж хязгаарлагджээ.

Аюулгүй байдлын үүднээс Малибу хотын захиргаа ойролцоох 31 үл хөдлөх хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж. Түүнчлэн зарим байшинд орохыг хориглосон бөгөөд замын хэсэгт яаралтай тусламжийн машин нэвтрэхэд хүндрэлтэй болсон байна.
Нүх үүссэн шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа ч өмнөх өдрүүдэд Калифорнийн өмнөд эрэгт орсон аадар бороо, далайн хүчтэй давалгаа, эргийн элэгдэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Кэйж уг Малибу дахь байшинг 2024 онд 10.5 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд осол болох үед байшин эзгүй байсан гэж мэдээлжээ. Тиймээс жүжигчин болон түүний гэр бүлийнхэнд гэмтэл учраагүй байна.
Малибугийн эргийн бүсэд нөхцөл байдал цаашид муудаж болзошгүй гэж албаныхан анхааруулж байгаа бөгөөд өндөр түрлэг, бороо үргэлжилбэл хөрсний тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэлтэй байна.

Эх сурвалж: Reuters