Технологийн салбарын томоохон хүлээлтийн нэг болсон "Apple" компани анхны эвхэгддэг iPhone утсаа (2026.09.09) албан ёсоор танилцууллаа. Тус төхөөрөмжийг iPhone Duo гэж нэрлэсэн бөгөөд Apple-ийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын удирдсан анхны бүтээгдэхүүний танилцуулга болж байна.
iPhone Duo нь эвхэхэд 5.4 инчийн гадна дэлгэцтэй, дэлгэхэд 7.6 инчийн дэлгэцтэй болж, хоёр аппликэйшнийг зэрэг ашиглах боломжтой. Мөн шинэ A20 Pro чип, Touch ID, Apple Pencil-ийн дэмжлэгтэй бөгөөд 2 терабайт хүртэлх багтаамжтай хувилбартай.
Шинэ эвхэгддэг iPhone-ийн үнэ 1,999 ам.доллараас эхэлнэ. Урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд эхэлж, худалдаанд аравдугаар сарын 23-наас гаргахаар төлөвлөжээ.
"Apple" ийнхүү Samsung, Huawei зэрэг үйлдвэрлэгчдийн аль хэдийн өрсөлдөж буй эвхэгддэг утасны зах зээлд албан ёсоор нэгдэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар Apple-ийн зах зээлд орж ирсэн нь эвхэгддэг ухаалаг утасны хэрэглээг нэмэгдүүлэх, энэ салбарын өрсөлдөөнийг эрчимжүүлэх боломжтой.
Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587