Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 2030 оны хүн амын тооллогод зөвхөн АНУ-ын иргэд болон байнгын оршин суугчдыг тоолох санал гаргажээ. Ингэснээр тус улсад хууль бусаар оршин суугаа хүмүүсээс гадна түр хугацааны визтэй хууль ёсны цагаачид ч тооллогоос хасагдах юм.
АНУ-ын Хүн амын тооллогын товчоо уг саналыг танилцуулсан бөгөөд 30 хоногийн хугацаанд олон нийтийн саналыг авч эхэлжээ.
Шинэ журам хэрэгжвэл хүн амын тооллогын мэдээлэлд тулгуурлан Конгресс дахь суудлын хуваарилалт, мужуудын улс төрийн төлөөлөл болон холбооны санхүүжилтийг тодорхойлоход өөрчлөлт гарах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөд муж бүрийн төлөөллийг тухайн мужид оршин суугаа нийт хүн амын тоонд үндэслэн хуваарилахаар заасан байдаг. Иймээс уг санал хууль зүйн маргаан дагуулах төлөвтэй байна.
Мөн саналд хүн амын тооллогын асуулгаас арьс өнгө, угсаатны талаарх асуултуудыг хасах өөрчлөлт багтжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587