Гэрэл зургийг MPA.mn

Цагдаагийн байгууллагаас хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Тухайлбал:

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Ажлын хэсэг” байгуулж, улсын хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг шалгах, илрүүлэх, таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж буй.

Хяналт шалгалтыг Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий болон бусад аймгийн нутаг дэвсгэрт орон нутгийн Байгаль орчны газартай хамтран өнөөдрийн байдлаар 106 аж ахуйн нэгж, 83 нөхөрлөлийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт явуулаад байгаа аж.

Шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй 13, зөрчлийн шинжтэй 60 үйлдлийг илрүүлэн материалжуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь зөвшөөрөгдсөн талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн, хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон, зөвшөөрөгдсөн техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэн ашигласан зэрэг үйлдэл байгаа юм.

БАЙГАЛИА СҮЙТГЭЭД, ТЕХНИКЭЭ НУУЖ БАЙНА

Гэмт этгээдүүд үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор гэмт хэрэг, зөрчил үйлдэхдээ ашигласан техник хэрэгслээ уул, хад, бартаа саад ихтэй газарт нуусан тохиолдлууд ихээр илэрч байна.
Тухайлбал: машин, техник, морь, мал зорчих боломжгүй уул, хад асгатай газарт техник хэрэгслээ нууж байршуулсан үйлдлийг алба хаагчид дрон ашиглан илрүүлж, тухайн техникүүдийг суурин газарт татан байршуулан битүүмжлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Технологийн дэвшлийг ашиглан зөвхөн ил харагдах үйлдлийг шалгах бус, хүний нүдэнд далд, хүрэхэд хүндрэлтэй газарт нуусан техник хэрэгслийг хүртэл илрүүлэн хяналт шалгалтад хамруулж байгаа нь энэ төрлийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх ажлын нэг чухал арга болж байна.

БАЙГАЛЬ ЭРГЭЖ СЭРГЭХ ҮҮ

Ашигт малтмал олборлох нэрийн дор газрын хэвлийд хууль бусаар халдах нь зөвхөн зөвшөөрлийн асуудал биш. Өнөөдөр ухсан нэг нүхний цаана сүйдсэн хөрс, бохирдсон ус, устсан ургамал, доройтсон бэлчээр, үргэж дайжсан ан амьтан үлддэг.

Хэн нэгэн хэдхэн грамм алт авч явж болох ч тухайн газар нутаг олон жилийн турш нөхөн сэргэх боломжгүйгээр сүйдэж болзошгүй.

Иймд хууль бусаар ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан үйлдлийг зөвхөн ашигт малтмалын хууль зөрчсөн асуудлаар хязгаарлахгүйгээр, байгаль орчинд учруулсан хохирол, гэмт хэрэг, зөрчлийн шинж, хууль бус үйл ажиллагааны цар хүрээг тогтоон холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас цаашид хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоохын зэрэгцээ хууль бус олборлолтоос үүдэн байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох, гэм буруутай этгээдийг хариуцлага хүлээлгэх, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

May be an image of text

Эх сурвалж: ЦЕГ

#онцолсон, #Алт, #ЦЕГ,