Гэрэл зургийг MPA.mn
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг 2026-2027 оны хичээлийн жилээс буюу аравдугаар сарын 1-нээс өмнө улс орон даяар эхлүүлэхээр болжээ.
Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн эмч нарыг эрт илрүүлэг үзлэгийн сургагч багшаар бэлтгэсэн байна.
Үзлэгээр хүүхдийн өсөлт хөгжил, хараа, зүрхний үйл ажиллагаа, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл зэрэг үзүүлэлтийг үнэлнэ. Мөн өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлох үзлэг, тандалт хийх юм.
Засгийн газрын шийдвэрийн дагуу үзлэгийн дүнгээр эрсдэл илэрсэн хүүхдийг дараагийн шатны тусламж, оношилгоонд шилжүүлж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ, хяналтад хамруулах юм.

#онцолсон,

Эрдэнэт-Овоо:
USD | 3586