Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 10-нд хүүхдийн вакцинжуулалтын бодлогод томоохон өөрчлөлт хийхийг чиглүүлсэн захирамжид гарын үсэг зурлаа. Уг захирамжаар холбооны түвшинд хүүхдэд тогтмол зөвлөдөг үндсэн вакцины тоог 11 болгон цөөлөх, мөн улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хосолсон MMR вакциныг гурван тусдаа тариа болгох чиглэл өгчээ.

Шинэ бодлогын хүрээнд гепатит В, томуу болон COVID-19-ийн вакциныг бүх хүүхдэд заавал зөвлөдөг ангиллаас гаргаж, тодорхой эрсдэлтэй бүлгийн хүүхдэд эмчийн шийдвэрээр хийх чиглэлд шилжүүлэхээр тусгасан байна. 

Трамп энэхүү өөрчлөлтийг хүүхдүүдэд хийх вакцины тоог багасгаж, тарилгуудын хоорондын зайг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаатай холбон тайлбарлажээ. Мөн захирамж нь мужуудын вакцинжуулалтын шаардлагатай холбоотой маргаанд эцэг эхийн эрх, шашны эрх чөлөөний үндэслэлээр холбооны эрх зүйн арга хэмжээ авахыг дэмжсэн байна. 

Харин хүүхдийн эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ шийдвэрийг шүүмжилж, одоогийн вакцинжуулалтын хуваарь нь олон жилийн судалгаа, нотолгоонд тулгуурладаг гэж мэдэгдсэн. Тэд вакцины хуваарийг өөрчлөх нь эцэг эхчүүдийг төөрөгдүүлж, хүүхдүүдийн вакцинжуулалтыг хойшлуулах эрсдэлтэйг анхааруулжээ. 

Мөн MMR вакциныг гурван тусдаа тариа болгох нь одоогоор шууд хэрэгжих боломжгүй нөхцөлтэй байна. Учир нь АНУ-д улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг тус тусдаа вакцины хувилбарууд одоогоор бэлэн биш бөгөөд үйлдвэрлэгчдэд шинэ хувилбар боловсруулах шаардлага үүсэж байгаа аж. 

Энэхүү шийдвэр нь АНУ-ын хүүхдийн дархлаажуулалтын бодлогод сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болж байна.

Эх сурвалж: Reuters

#вакцин, #Трамп,