Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Google компанийн Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра Прадеш мужид хэрэгжүүлж буй 15 тэрбум ам.долларын өртөгтэй дата төвийн цогцолборын төсөл усны нөөц болон зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийн улмаас орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй нүүр тулжээ.

Төслийг Энэтхэгийн Adani Group-тай хамтран Вишакхапатнам хотын ойролцоо хэрэгжүүлж байгаа бөгөөд ашиглалтад орсноор 188 мянга орчим ажлын байр бий болно гэж тооцоолж байна. Гэвч байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагууд, оршин суугчид төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хангалттай үнэлэлгүйгээр шуурхай баталсан гэж үзэн эсэргүүцлийн жагсаал, шүүхийн нэхэмжлэл гаргажээ.

Эсэргүүцэгчдийн гол санаа зовниж буй асуудал нь усны хэрэглээ юм. Вишакхапатнам хот өдөрт ойролцоогоор 70 сая литр усны дутагдалтай байдаг бөгөөд шинэ дата төв нь усны хомсдолыг улам даамжруулж болзошгүй гэж тэд үзэж байна. Мөн барилгын талбай нь ирвэс, хайрсан биетэн зэрэг ховор амьтдын нутагладаг Камбалакондагийн зэрлэг амьтдын дархан цаазат газар-аас ердөө 860 метрийн зайд байрлаж байгаа нь экологийн эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж шүүмжилжээ.

Харин Андхра Прадеш мужийн захиргаа төслийг байгаль орчны хууль тогтоомжийн дагуу зөвшөөрсөн бөгөөд орон сууц, хөдөө орон нутгийн ундны усны эх үүсвэрийг ашиглахгүй гэж мэдэгдсэн байна. Мөн иргэдийн хууль ёсны санал, гомдлыг хүлээн авч хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Google-ийн зүгээс дата төвөө холбогдох бүх хууль, журмын дагуу барьж байгуулах бөгөөд усны хэрэглээг бууруулах зорилгоор дэвшилтэт агаарын хөргөлтийн систем, дуу чимээг багасгах технологи ашиглана гэж Reuters агентлагт мэдэгджээ.

Уг төслийн талаар гаргасан нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэлийг Андхра Прадеш мужийн Дээд шүүх хэлэлцэж байгаа бөгөөд дараагийн шүүх хурлыг наймдугаар сарын 24-нд товлоод байна. Үүний зэрэгцээ байгаль хамгаалагчид олон нийтэд мэдээлэл түгээх аян, эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: The Times

#Google, #Энэтхэг,