newswire

Гандан, хийдүүд цахимаар засал ном хийж байна

Жилийн жилд Цагаан сарын дараа Гандантэгчэнлин хийдэд хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Иргэд шинийн 8-наас өмнө амжиж, засал хийлгэхээр буян номын газрыг чиглэдэг. Тэгвэл энэ жил Гандантэгчэнлин хийд урд, баруун, зүүн үүдээ барьж, харин хаалга тус бүр дээрээ “Засал номыг my.gandan.mn хаягаар авч байна” хэмээх зар наажээ. Тус цахим хаягаар орж харлаа. Ингэхэд “ХИЙ” суудалд суусан хүмүүний заслууд багц 9500, “МОД” суудалд суусан хүмүүний заслууд багц 13 000, “УУЛ” суудалд суусан хүмүүний заслууд багц 8500, “УС” суудалд суусан хүмүүний заслууд багц 6500, “ОГТОРГУЙ” суудалд суусан хүмүүний заслууд багц 8000 төгрөг хэмээжээ. Түүнчлэн төлбөрөө цахимаар хийх зохицуулалт хийсэн байв. Үүнээс гадна Гэсэр сүм зэрэг бусад шашны байгууллагууд цахим засал хийнэ гэх зар гадна үүдэндээ байршуулжээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet