COVID-19

БРАВО: Иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл коронавируст халдвартай тэмцэхэд 20 сая төгрөг хандивлав

Иргэн Д.Доржпүрэв, түүний гэр бүл, хамт олноос коронавируст халдвартай тэмцэхэд 20 сая төгрөг хандивлаж байгаагаа өнөөдөр ЭМЯ-ны удирдлагуудад гардуулж өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Монголчууд хөнөөлт вирусийн халдвараас хүчээ нэгтгэвэл урьдчилан сэргийлж чадна. Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянган хүн алба хаагч цаг наргүй ажиллаж байна. Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах шаардлагатай, үүнд чадлынхаа хэрээр дэм болох ёстой гэж бид үзсэн юм. Эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, зориулалтын хувцас хэрэглэлээр хангахад зориулж миний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлалаа. Шаардлагатай бол унаа тэргээр дэм болъё. Хариуцлагатай цаг үед эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр төр, засгаас гаргасан шийдвэрээ ягштал мөрдөж, хувь хүн, аж ахуйн нэгжүүд боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгахыг уриалж байна” гэлээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Халдварт өвчинтэй тэмцэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд халуун цэг дээр ажиллаж байгаа алба хаагч нарт иргэн, аж ахуйн нэгжүүд халуун аарц, амны хаалтаа бариад олноор ирж дэмжиж байна. Өнөөдөр иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл 20 сая төгрөг хандивлалаа. Бид Таны онцолж хүссэнээр тэргүүн шугаманд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангахад зарцуулна гэдгээ хэлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэв. Үүний дараа ЭМЯ-наас иргэн Д.Доржпүрэвт талархлын батламж гарууллаа.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet