Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойн ойролцоох объектуудад агаарын цохилт өгсөн нь гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл хэмээн Ираны тал мэдэгдлээ. Энэхүү үйл явдал нь дайныг эцэс болгох дипломат хүчин чармайлтыг улам ээдрээтэй болгож байна.
Ираны Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тус улсын өмнөд хэсгийн Хормозган мужид АНУ цохилт өгсөн нь гал зогсоох түр хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болов. Харин АНУ-ын тал эдгээр дайралтыг пуужин хөөргөх талбай болон тэсрэх бөмбөг суурилуулахаар оролдож байсан хөлөг онгоцуудыг устгасан, өөрийгөө хамгаалах шинжтэй үйлдэл байсан гэж тайлбарлаж буй.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрийн эцсийн хувилбарт хүрэхэд хэдэн өдөр шаардлагатай байж магадгүй гэлээ. Талууд байлдааны ажиллагааг зогсоож, Ормузын хоолойн усан тээврийг сэргээх урьдчилсан санамж бичигт ахиц гаргаад байгаа бөгөөд уг хэлэлцээр батлагдвал Ираны цөмийн хөтөлбөр зэрэг илүү нарийн асуудлуудыг хэлэлцэхэд 60 хоногийн хугацаа олгох юм. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын ерөнхий хэлэлцээг хариуцагч Мухаммед Багер Калибаф Катарт болсон уулзалтын дараа эх орондоо буцаж ирсэн бөгөөд Ираны тал хилийн чанадад царцаасан байгаа 24 тэрбум ам.долларын хөрөнгөө чөлөөлүүлэхийг урьдчилсан гэрээний гол нөхцөл болгон шаардаж байна.
Эх сурвалж: Reuters

Дархан:
Улаанбаатар:
USD | 3567