Энэ жилийн Номын баярын онцлох бүтээл болох “Улам дөжрөм, тэгээд нам гүм”, “Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүд” номын зохиогч, Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасгийн эмч Т.Бямбасүрэнтэй ярилцлаа.

Гэрэл зургийг MPA.mn
-Шүлэг, тууж багтсан 40 номтой баяртаа оролцож, богино хугацаанд номоо бүрэн борлуулсан амжилт гаргасан байна. Таны “Улам дөжрөм, тэгээд нам гүм” ном юугаараа онцлог вэ?
-"Улам дөжрөм, тэгээд нам гүм” номд сэхээн амьдруулах тасгийн эмч, өвчтөний 20 хоногийн хугацаанд өрнөх амьдралын төлөөх тэмцлийг бодит үйл явдлаас сэдэвлэн өгүүлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт өрнөсөн үйл явдал юм. Энэхүү бүтээлээр хүн бүрд амьдралд хүнд үе тохиолддог ч амьдрал өөрөө үнэ цэнтэй, утга учиртай гэдгийг харуулахыг зорьсон.

-2023 оноос эхлэн энэ зохиолоо бичиж эхэлсэн. Түүнээс хойш нийгэмд олон үйл явдал өрнөсөн бөгөөд тэр бүхнээс санаа авч ажиглаж, мэдэрснээрээ бүтээлээ бүрэн дуусгасан. “Онгод” гэж яг тодорхой хэлж мэдэхгүй юм. Харин ихэвчлэн орой, шөнийн цагт илүү тайван үедээ сууж бичихэд бодол, мэдрэмж илүү сайн төвлөрдөг.
-Уран зохиол, шүлэг найрагт анх хэзээнээс дурлаж, зохиол бичих хүсэл тань хэрхэн төрж байсан бэ?
-Хүүхэд байхдаа дайн тулаан, адал явдалтай ном унших дуртай байсан. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-ноос голдуу дайн, тулаантай хэсгүүдээс нь шимтэн уншдаг байсан бол сүүлд шүлэг, уянгын хэсгүүдийг ч өөрийн эрхгүй анзаарч, илүү сонирхон унших болсон. Төв аймаг олон алдартан, гавьяат, суут зохиолчдын өлгий нутаг бөгөөд номын сангийн баяжилт сайтай. Энэ орчин, соёлын нөлөө намайг шүлэг, яруу найрагт илүү татсан гэж боддог.
-Оюун ухааныг тэлж, сэтгэлгээг хөгжүүлдэг номыг сонгон унших нь чухал гэж боддог. Ном унших гэдэг нэг төрлийн хөдөлмөр тул цагийг зугаа төдий, чанаргүй бүтээлээр үрэх хэрэггүй.
Харин хөнгөн үйл явдалтай боловч утга агуулга сул, хий хоосон үг хэллэгтэй номоос зайлсхийж, бодолд хүргэж, үнэ цэн өгөх бүтээлийг сонговол илүү үр дүнтэй гэж үздэг.
Зохиолчдоос Д.Норов, Д.Мягмар, Д.Батбаяр нарын бүтээлүүдийг уншиж танилцахыг зөвлөж байна. Мөн “Тунгалаг тамир”, “Гэм зэм”, “Алтан сүм”, “Зуун жилийн ганцаардал”, “Тахлын үеийн дурлал”, “Өвгөн тэнгис хоёр”, “Норвегийн ой”, “Маанаг”, “Өвгөд” зэрэг сонгодог болон дэлхийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг заавал унших хэрэгтэй гэж боддог.
-Таны гурав дахь шүлгийн түүвэрт хэдэн шүлэг багтсан бэ? Энэ номын гол санаа, агуулга нь юу вэ?
-2021 оноос хойш бичсэн 60 орчим шүлэг энэ түүвэрт багтсан. Хүн амьдралынхаа туршид олон сорилт, өөрчлөлтийг даван туулдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам илүү тайвширч, өнгөрсөн амьдралаа эргэн харж, илүү гүн ойлголттой болдог юм байна. Алдаа, онооны дэнсэн дээрээс шүлэг төрөх мөчид хүний мэдрэмж илүү хурц, гүн болдог гэж бодогддог.
-Ярилцсанд баярлалаа.

#онцолсон, #Т.Бямбасүрэн,