Мэдээлэл технологийн үндэсний парк буюу бидний нэрлэж заншсанаар iT парк сүүлийн жилүүдэд өнгө төрх, үйл ажиллагаагаа шинэ түвшинд хүргэн өөрчлөгджээ. 1972 онд байгуулагдсан тус байгууллага нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар боловч олон жилийн турш эзэнгүй мэт орхигдож, хувийн хэвшлийнхний “идэш” болсон гэхэд хилсдэхгүй байв.

Гэрэл зургийг MPA.mn
Харин 2023 оны гуравдугаар сард Ж.Золзаяа захирлаар томилогдсоноор тус парк бодит утгаараа анхаарах эзэнтэй болж, үйл ажиллагаа нь эрчимтэй сэргэж эхэлсэн нь үнэн.
Өнөөдөр тус парк нь мэдээллийн технологийн салбарын гарааны бизнесүүдийг ажлын орчин, дэд бүтцээр дэмжин бойжуулах инкубатор хөтөлбөрүүд хэрэгжүүлж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр олон талын ажил өрнүүлж байна. Түүнчлэн мэдээллийн технологийн мэргэжлийн боловсролын гэрчилгээ олгох сургалт, ур чадвар ахиулах мэргэшүүлэх хөтөлбөр, төрөл бүрийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж буй юм.
Мөн Монголын мэдээллийн технологийн салбарын өнгө төрхийг олон улсад таниулах, дотоодын технологийн компаниудыг шинэ зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх, цаашлаад дэлхийд танигдсан юникорн компани төрүүлэх зорилгоор гарааны бизнесийн уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулж, олон улсын болон дотоодын хамтын ажиллагаагаа идэвхтэй тэлэн ажиллаж байна.
Түүнчлэн тус паркийн дотоод зохион байгуулалт, орчинд онцгой анхаарч, өмнө нь замбараагүй байрласан түрээсийн талбайнуудыг цэгцлэн зориулалтын бус үйл ажиллагаануудыг гарган, өнгө үзэмж алдагдуулж байсан элдэв хаяг, самбаруудыг буулгажээ. Ингэснээр олон жил өнгө алдсан барилга өнөөдөр мэдээллийн технологийн салбарын байгууллагад тохирсон илүү цэвэр, эмх цэгцтэй харагдаж эхэллээ.