Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэл хийхдээ Тегераныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх нь түүний нэн тэргүүний зорилт гэж онцолжээ. Цагаан ордноос Бээжин рүү мордохынхоо өмнө сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрээр Ираныг цөмийн зэвсэггүй байлгах л түүнийг хөдөлгөж буй цорын ганц хүчин зүйл хэмээн тэмдэглэсэн байна.
Ойрхи Дорнодын зөрчилтэй холбоотойгоор АНУ-д эрчим хүчний зардал өсөж, шатахууны үнэ нэмэгдсэн бөгөөд үүний улмаас дөрөвдүгээр сарын хэрэглээний инфляц сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн тухай мэдээлэл гараад байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч эдгээр дотоод асуудлаас илүү Ираны цөмийн хөтөлбөрт зовниж буйгаа илэрхийлж буй нь энэ. Түүний энэхүү байр суурь иргэдийн зүгээс ч, сөрөг хүчнээс ч, тэр дундаа айсуй завсрын сонгуульд санаа зовниж байгаа Бүгд найрамдах намынхны зүгээс ч шүүмжлэл дагуулах төлөвтэй.
Цагаан ордны хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Стивен Чунг Ерөнхийлөгчийн энэ байр суурийг өөрөөр тайлбарлаж буй. Ерөнхийлөгч Трампын хамгийн том хариуцлага бол америкчуудын аюулгүй байдал бөгөөд хэрэв Ираны эсрэг арга хэмжээ авахгүй бол тэд цөмийн зэвсэгтэй болж, энэ нь том эрсдэл дагуулна гэсэн санааг тэрбээр илэрхийлсэн гэж Стивен Чунг онцлов. Гэвч АНУ-ын тагнуулын албаны мэдээллээр, хоёр сар гаруй үргэлжилсэн дайны дараа ч Ираны цөмийн хөтөлбөрийн нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#иран, #Трамп, #Ираны цөмийн хөтөлбөр,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар: