Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Хантавирусийн халдвар илэрсэн тансаг зэрэглэлийн "MV Hondius" хөлөг онгоцноос сүүлчийн зорчигчдыг буулгаж, тусгаарласнаар уг хөлөг даваа гарагт Испанийн Тенерифе арлаас Нидерланд улсыг чиглэн хөдөллөө. Экспедицийн зориулалттай уг хөлөг онгоцонд үлдсэн Австрали, Шинэ Зеланд, Их Британийн зургаан зорчигч болон эмнэлгийн ажилтнуудыг Гранадилья-де-Абона боомтод буулгаж, тусгай онгоцоор Нидерланд руу хүргэсэн байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсус зорчигчдыг хөлөг дээр нь удаан хугацаагаар тусгаарлахын оронд ийнхүү нүүлгэн шилжүүлсэн нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах цорын ганц зөв сонголт байсныг онцоллоо. 

Хөлөг онгоц Аргентинаас хөдөлснөөс хойш 41 хоногийн дараа дуусгаж буй энэхүү аяллынхаа явцад нийт 94 хүнийг эх оронд нь буцаасан аж. Одоогийн байдлаар хантавирусийн "Andes" омгийн халдвар илэрсэн долоон тохиолдол албан ёсоор батлагдаад байгаа бөгөөд хамгийн сүүлд Францын нэг зорчигчийн бие муудсан тухай мэдээлэл иржээ. Испани болон АНУ-ын зүгээс зарим зорчигчоос халдварын шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлж байна. Гэвч хантавирус нь хүнээс хүнд халдварлах чадвар "COVID-19"-тэй харьцуулахад бага тул олон нийтэд учрах эрсдэл бага гэж мэргэжилтнүүд үзэж байна. Европын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа, шинэ төрлийн цар тахал гарах аюулгүй гэдгийг бататган мэдэгдлээ. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #вирус, #Хантавирус,