Дэлхийн дүрслэх урлагийн ууган наадам болох Венецийн 61 дэх удаагийн биенналид Монгол Улсын павильон “Сүлжилдээн - Хил дамнасан холбоос" сэдвийн дор албан ёсоор нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нээв.
Монголчуудын төдийгүй Евроазийн түүхэн холбоосыг орчин үеийн урлагаар илэрхийлсэн бөгөөд нээлтийн үеэр олон улсын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд дэлхийн нэр хүндтэй музейн удирдлагууд (Prada Foundation, Guggenheim г.м), кураторууд зэрэг 150 гаруй зочин хүрэлцэн иржээ.

Ерөнхий куратор Ц.Уранчимэгээр ахлуулсан, Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм зэрэг уран бүтээлчид багтсан 20 гаруй залуус #TeamMongolia уриан дор нэгдэн ажиллаж байна.
Дэлхийн урлагийн тайзнаа эх орноо төлөөлөн амжилттай оролцож буй нийт уран бүтээлчид, зохион байгуулагч баг хамт олонд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс амжилт хүслээ.
Тус үзэсгэлэн нь 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 7 сарын турш дэлхийн бусад 100 гаруй орны үндэсний павильонтой хамт олон нийтэд нээлттэй хүрнэ.

#ССАЖЗЯ, #Венецийн 61 дэх удаагийн биенналь,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567