Дэлхийн дүрслэх урлагийн ууган наадам болох Венецийн 61 дэх удаагийн биенналид Монгол Улсын павильон “Сүлжилдээн - Хил дамнасан холбоос" сэдвийн дор албан ёсоор нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нээв.