НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх 11 дэх удаагийн бага хурал өчигдөр эхэлсэн. Энэ хурлын үеэр Ираныг бага хурлын дэд ерөнхийлөгчдийн нэгээр сонгосон нь Вашингтон болон Тегераны хооронд ширүүн маргаан дэгдээлээ. 1970 оноос хүчин төгөлдөр болсон уг гэрээний хэрэгжилтийг үнэлэх энэхүү чуулганы үеэр нийт 34 дэд ерөнхийлөгчийг томилсон бөгөөд Ираны төлөөллийг үл нэгдсэн болон бусад улсуудын бүлгээс нэр дэвшүүлж сонгосон байна.
АНУ-ын Зэвсэглэлд хяналт тавих, үл дэлгэрүүлэх товчооны нарийн бичгийн дарга Кристофер Йео энэхүү сонголтыг “нэр хүндэд халдсан үйлдэл” хэмээн эрс буруушаав. Тэрээр Иран улс олон жилийн турш цөмийн гэрээний үүргээ биелүүлээгүй, НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагатай хамтран ажиллахаас татгалзсаар ирснийг онцолжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хариуд нь Иранаас Олон улсын атомын энергийн агентлагт суугаа төлөөлөгч Реза Нажафи АНУ-ын мэдэгдлийг үндэслэлгүй, улс төрийн шинжтэй гэж эрс няцаав. Тэрээр дэлхийн түүхэнд цөмийн зэвсгийг ашигласан цорын ганц улс болох, одоо ч өөрийн цөмийн зэвсгээ шинэчлэн өргөжүүлж буй АНУ-ыг бусдад шаардлага тавих ёс зүйгүй гэж шүүмжилжээ.
АНУ болон Ираны хооронд хоёр сар үргэлжилж буй мөргөлдөөний гол цөм нь цөмийн асуудал болоод байгаа бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#нүб, #НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх 11 дэх удаагийн бага хурал,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567