Боловсролын сайд Хүүхдийг ивээх сан (Save the Children)-гийнхантай уулзлаа. Тус сан нь Монгол Улсад 40 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөр, тусламж үзүүлсэн байна. 
“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд 

- “ЕБС-ийн хүүхэд хамгааллын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар” буюу сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах гарын авлага, 
- “Хүүхэд хамгаалал ба Багшийн ёс зүй” буюу багш бэлтгэх их сургуульд зориулсан гарын авлага, “Сайн эцэг эх” эцэг эхэд зориулсан сургалтын гарын авлага, 
- “Би найзаа дэмжинэ” хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан найз нөхөд, үе тэнгийнхнээ хэрхэн дэмжих тухай сургалтын гарын авлагуудыг хийжээ.

Цаашид:

- Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн хөтөлбөрт нийцсэн лабораториудыг иж бүрэн байгуулах,

- Олон улсын стандартад нийцсэн туршилт, 

- ️Судалгааны тоног төхөөрөмжөөр хангах, 

- Багш нарыг Кембрижийн арга зүйд сургаж, 

- Практик сургалтын чанарыг дээшлүүлэх, 

- Орон нутгийн сургуулиудыг хотын стандартад хүргэх, хосолсон сургалтын орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Боловсролын яамнаас мэдээлэв.

#хүүхдийг ивээх сан, #Save the Children,