Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Израил улс лхагва гарагт Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн байршлуудад агаарын цохилт өгсөн нь 254 хүний аминд хүрлээ. Ираны тал энэхүү үйлдлийг эрс шүүмжилж, бямба гарагт Пакистанд эхлүүлэхээр төлөвлөж буй энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх үндэслэл байхгүй боллоо  хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хоёр долоо хоногийн хугацаанд гал түр зогсоох хэлэлцээ хийхээ зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор энэ бямба гарагт Пакистанд талууд уулзаж, гэрээний нөхцөлүүдийг тохиролцохоор төлөвлөж байсан юм. Гэсэн ч одоо Израилын довтолгоо, АНУ-ын зүгээс Тегераныг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзахыг шаардаж байгаа зэрэг нь хэлэлцээний зорилго, утгыг алдагдуулж байна хэмээн Ираны төлөөлөгч Мохамед Багер Калибаф мэдэгдсэн байна. Үүний хариуд гал зогсоох хэлэлцээрт Ливан улс хамааралгүй гэдгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс онцолж байгаа юм. 

Талууд гал зогсоох тохиролцоонд хүрэх, эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч газрын тосны үнэ 14 хувиар буурч, баррель нь 95 ам.доллар орчимд тогтлоо. Одоогоор Иран улс Ормузын хоолойг тодорхой хэмжээнд нээж, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хөлөг онгоцуудыг нэвтрүүлж байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#Израил Улс, #иран, #Энхийн хэлэлцээ,