Иран улсад эмнэлгийн яаралтай тусламжийн хэрэгцээ хурдацтай нэмэгдэж байна. Хэрэв дайн цаашид үргэлжилбэл шархдагсдад үзүүлэх тусламжийн багц болон эмнэлгийн бусад хэрэгслийн нөөц тасалдах аюултайг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчийн газар  мэдэгдлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ-Израилын агаарын цохилт эхэлснээс хойш Иранд 1900 гаруй хүн амиа алдаж, 21 мянга гаруй хүн шархадсан гэж тус улсад үйл ажиллагаа явуулж буй цорын ганц хүмүүнлэгийн байгууллага болох Улаан хавирган сар нийгэмлэг мэдээлэв. 

Дайн мөргөлдөөн зөвхөн орон нутгийн иргэдийн төдийгүй тэнд үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудад  ч нөлөөлж байна. Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгч Мария Мартинесийн мэдээлснээр, тус байгууллагын гурван ажилтан агаарын цохилтод өртөн амиа алдаад байгаа аж. 

Үүний зэрэгцээ Иранд хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн бүтээгдэхүүн, хэрэгслийг орон нутагт хүргэх зэрэг хамгийн чухал ажлууд дэд бүтэц, холбоо харилцааны асуудал, аюулгүй байдлын эрсдэлээс үүдэн тасалдаад байгаа юм. Ираны тал АНУ-Израилын цохилтын хариуд Ормузын хоолойг хаасны улмаас Дубай дахь агуулахаас тусламжийн бараа импортлох ч боломжгүй болжээ. Тиймээс тусламжийн бараа, хэрэгслийг Туркээр дамжуулан газраар тээвэрлэхээр болж байна. 

Эх сурвалж: Reuters 

#иран,