Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг хагас зуун жилийн дараа анх удаа сар руу хүн тээвэрлэсэн "Artemis II" хөлгийг Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс амжилттай хөөргөлөө. Сансрын дөрвөн нисэгчийн бүрэлдэхүүнтэй уг хөлөг сарыг тойрон 10 хоногийн турш аялах бөгөөд АНУ ирэх арван жилд багтан хүн төрөлхтнийг дахин сарны гадаргуу дээр буулгах зорилгодоо хүрэх эхний алхам нь энэ болж байна.
“Artemis II” даалгавар нь НАСА-гийн сар руу чиглэсэн цогц хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд сансрын нисэгчид сарны гадаргуу дээр буухгүй ч сарыг тойрон нисэж, хөлгийн систем болон амьдрах орчныг сансарт турших юм. Сансрын технологийн салбарт "SpaceX", "Blue Origin" зэрэг хувийн хэвшлийн компаниуд хүч түрэн орж ирж буй энэ үед уламжлалт сансрын салбарын хүчин чадлыг шалгасан томоохон сорилт нь энэ даалгавар болж байгааг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #пуужин, #Сансар, #АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг, #Artemis II,