Өмнөговь аймгийн ... дугаар ангийн алба хаагч, Г овогтой С-ыг эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр 19:49 цагт амжилттай оллоо.  Эрлийн ажиллагаанд ХХЕГ-ын тусгай алба, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын эрлийн баг, Баян-Овоо болон Номгон сумдын нийт 17 хэсгийн 90 гаруй алба хаагч оролцож, нэг нисдэг тэрэг, 20 орчим автомашин, 15 мотоцикл, 13 дрон ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. 

Алга болсон алба хаагчийг "Улаан уулын зиставын"  малын сууриас зүүн хойш “Таван алдын худаг” нэртэй газраас эсэн мэнд олсон бөгөөд биеийн байдал тааруу байгаа тул яаралтай дараагийн шатны арга хэмжээг авч, холбогдох байгууллагад шилжүүлэн эмнэлгийн тусламж үзүүлж байна.

#алба хаагч, #цэрэг, #Алга болсон иргэн, #Эрэл,