АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайн зогсоох хэлэлцээрт ахиц гарч, Тегераны талаас буулт хийсэн гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Вашингтоны зүгээс Иранд хямралыг шийдвэрлэх 15 заалт бүхий төлөвлөгөө хүргүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө АНУ Ираны талтай хэлэлцэж байгаа бөгөөд Тегеран ч зөрчлийг зогсоох хэлэлцээрт хүрэхийг хүсэж байгааг онцолсон юм. Харин Тегераны зүгээс шууд хэлэлцээ хийж байгаа гэх мэдээллийг үгүйсгэж байна. Ираны парламентын дарга Мохаммад Багер Калбаиф даваа гарагт энэ мэдээллийг худал хэмээн няцаажээ.

"The New York Times" сонинд мэдээлснээр, Вашингтон Ойрхи Дорнод дахь дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөөг Иранд илгээсэн байна. АНУ уг төлөвлөгөөг хэлэлцэхийн тулд нэг сарын хугацаатай гал зогсоох санал тавьсан бөгөөд энэхүү төлөвлөгөөнд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, Тегераны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлэхээ болих, Ормузын хоолойг эргүүлэн нээх зэрэг заалтыг тусгасан аж. Хэдийгээр хэлэлцээний тухай яригдаж байгаа ч АНУ, Израил болон Ираны талууд бие биедээ цохилт өгсөөр байна. АНУ бүс нутаг дахь 50,000 цэрэг дээрээ нэмж агаарын десантын дивизийн цэргүүдийг Ойрхи Дорнод руу илгээхээр бэлтгэж байгаа аж.
Үүний зэрэгцээ Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф мягмар гарагт АНУ болон Ираны хооронд энхийн хэлэлцээ зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Пакистаны засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, хэрэв талууд зөвшөөрвөл уулзалтыг нэг долоо хоногийн дотор зохион байгуулах боломжтой аж.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Дайн, #иран, #ираны дайн, #АНУ ираны дайн,