Монгол Улсын Засгийн газраас 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон билээ. Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, алал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Өд” сан хамтран энэхүү үзэсгэлэнг дэлгэж байна.

Гэрэл зургийг MPA.mn
Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэндэлжээ. 1946-1950 онд Дархан сумын бага сургууль, 1953-1957 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, "Ардын Депутат"-уудын хурлын гуйцэтгэх хорооны "Урагшаа" сонины газарт үсэг өрөгч, бичгийн машины бичээч, 1957-1960 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасагт зураач, 1960 онд Хотын Соёлын ордонд зураач, “Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүлийн хэвлэх газар зураачаар тус тус ажилласан.

Р.Чойном 1969 оны наймдугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харлуулсан гэдэг нэрийдлээр баривчлагдан, шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмрөрийн колонид дөрвөн жил хорин ял эдлэн 1973 онд суллагдаад 1976 он хуртэл Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагджээ. Улмаар 1976-1979 онд Улаанбаатар хотод амьдарч байгаад зуурдаар нас барсан юм.
1990 онд Монгол Улсын Төрийн шагнал нэхэн олгосон. "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал дахь тулалдаан", "Хүн" шүлэглэсэн роман зэрэг яруу найргийн бүтээл туурвиж, олон арван уран зургийн бүтээл өвлүүлэн үлдээжээ.
Тус үзэсгэлэнд түүний яруу найргийн бүтээлийн гар бичмэл, уран зургууд, эдэлж хэрэглэж байсан эд өлөг, амьдрал, үйл ажиллагаанд нь холбогдох түүхэн гэрэл зургуудыг дэглэн толилуулж байна.

#онцолсон, #онцлох зураг, #Р.Чойном,