“Орхон аймагт БНСУ-аас ирсэн 68 иргэн байгаа”
Орхон аймгийн ОБГ-ын дарга Г.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “2020 оны хоёрдугаар сарын 19 өдрөөс хойш Орхон аймагт БНСУ-аас нийтдээ 68 иргэн ирсэн бөгөөд эдгээр иргэдийг тусгаарлаад байна” гэлээ. Мөн “Тус иргэдэд өдөр бүр гэрээр тандалт, судалгаанд хамруулж байна гэсэн юм
ЭМЯ-аас Монгол Улсад Covid-19 илрээгүйг цаг тухайд нь мэдээлж байгаа хэдий ч эрсдэл өндөр байгаа энэ үед иргэд айлчин золгуут хийх, олноороо цуглах, амны хаалт хэрэглэхгүй байх зэрэг асуудал Эрдэнэт хотын хэмжээнд нийтлэг гарч байгааг мэргэжлийн байгууллагуудаас хэллээ. Иймд иргэд та бүхэн төр засгаас гаргаж буй сэрэмжлүүлгийг чандлан сахиж, аль болох гэртээ байхыг уриалъя.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах