Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Олон жил үргэлжилсэн цөмийн хөтөлбөрийн маргааныг дипломат аргаар шийдэх АНУ, Ираны хэлэлцээ Женев хотод эхлэх гэж байна. Ээлжит энэхүү хэлэлцээнд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф, зөвлөх Жаред Кушнер нар, харин Ираны талаас Гадаад хэргийн сайд Аббас Арагчи тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй. Талуудын энэ удаагийн хэлэлцээг Оманы Гадаад хэргийн сайд зуучилж байгаа юм.
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст хандсан ээлжит илтгэлдээ Ираны асуудлыг дипломат замаар шийдэхийг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн ч Тегеранд цөмийн зэвсэгтэй болох боломж олгохгүй, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авна гэдгээ мөн онцолж байсан юм.
Үүний зэрэгцээ сүүлийн саруудад АНУ Ойрхи Дорнод дахь цэргийн хүчээ зузаатгаж буй. Ираны зүгээс энэ удаад айсуй эрсдэл, зөрчлөөс сэргийлэх, мөн дотооддоо өрнөж буй эсэргүүцэл, жагсаалыг даамжруулахгүй байх үүднээс Вашингтонд тодорхой хэмжээнд буулт хийж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557