АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст хандсан ээлжит илгээлтээ зохион байгууллаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа буюу одоогийн засаглалыг “Америкийн алтан үе” хэмээн тодорхойлж, эдийн засгийн амжилтууд, шийдвэрүүдээ илгээлтдээ түлхүү онцлов. Америкийн үндэсний томоохон телевизүүдээр шууд дамжуулсан энэхүү илгээлтийн эхний нэг цагт Трамп эдийн засгийг гол сэдэв болгож, инфляцыг сааруулж, хөрөнгийн зах зээлийг түүхэн дээд түвшинд хүргэсэн, татварыг бууруулсан, эмийн үнийг хяналтад авсан хэмээн онцлов. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Харин үнийн өсөлт, амьжиргааны өртгийн дарамтыг Ерөнхийлөгч асан Жо Байдены бодлоготой холбон тайлбарлажээ. Дональд Трамп “Манай улс эргэн сэргэж, илүү баян, илүү хүчирхэг болж байна. Америкийн алтан үе хэдийн эхэлсэн” хэмээн онцолж, энэ үеэр Бүгд Найрамдах намын гишүүд алга ташиж байв. Харин Ардчилсан намын зүгээс зарим гишүүд илгээлтийг бойкотолсон байна. 

Гадаад бодлогын тухайд Трамп Ирантай холбоотой тодорхой шинэ төлөвлөгөө танилцуулсангүй. Харин  татварын шинэ бодлого болон худалдааны тарифын асуудалд Конгрессын гишүүд анхаарлаа хандуулж байлаа. Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон татварын зарим тарифыг дээд шүүх хүчингүйд тооцсон нь олон улс, эдийн засаг, эрх зүйн хүрээнд олон маргаан дагуулж байгааг Конгрессын зарим гишүүн онцолж байв. 

Мөн илгээлтийн үеэр Трамп цагаачлалын бодлогоо чангатгаснаа онцолж, энэ сэдвээр Ардчилсан намын гишүүдтэй ширүүн маргалдсан юм. Эцэст нь, тэрбээр Милан, Кортинагийн өвлийн олимпын наадмын аварга болсон АНУ-ын эрэгтэй хоккейн шигшээ багийг танилцуулж, багийн хаалгач Коннор Хеллебакт Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон гардуулахаа зарлав. 
Дональд Трамп АНУ эдийн засаг дээшилж, шинэ үе эхэлж байгааг онцолсон ч бодит байдалд асуудал олон байна гэж сөрөг хүчнийхэн, иргэд үзэж байна. Тухайлбал, амьжиргааны өртгийн өсөлтөд иргэд сэтгэл дундуур хэвээр байгаа бөгөөд энэ нь айсуй дунд хугацааны сонгуулийн өмнө Трампын засаг захиргаанд томоохон сорилт болж байгааг ажиглагчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Конгресс, #Трамп,