Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх цөмийн хөтөлбөрийн хэлэлцээнд биечлэн биш ч, шууд бусаар оролцоно гэж мэдэгдлээ. Женев хотод  эхлэх уг хэлэлцээний талаар тэрбээр “Би энэ хэлэлцээнд шууд бусаар оролцоно. Маш чухал уулзалтууд болно” хэмээгээд Иран энэ удаа тохиролцоонд хүрэх сонирхолтой байгаа гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Гэвч хэлэлцээ болохын өмнө бүс нутаг дахь хурцадмал байдал эрс нэмэгдээд байна. АНУ Ойрхи Дорнод руу нисэх онгоц тээгч хоёр дахь хөлгөө илгээсэн бөгөөд хэрэв хэлэлцээ бүтэлгүйтвэл урт хугацааны цэргийн ажиллагаа явуулахад ч бэлтгэж байгаа талаар Вашингтоны  эх сурвалжууд мэдээлжээ.

Трампын хэлснээр, Иран өмнө нь хатуу байр суурь баримталж ирсэн ч өнгөрсөн зун АНУ Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөний дараа ийм тактик ямар үр дагавартайг ойлгосон гэнэ. “Тэд хэлэлцээр хийхгүй байхын үр дагаврыг дахин амсахыг хүсэхгүй гэж бодож байна. Иран энэ удаад илүү ухаалгаар хандах байх” гэж Трамп онцлов.
Үүний зэрэгцээ, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи  НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын тэргүүнтэй уулзсан байна. Тэрээр шударга, тэнцвэртэй тохиролцоонд хүрэхийн төлөө Женевт ирсэн гэж сошиал сүлжээнд бичжээ.

НҮБ-ын Олон улсын цөмийн эрчим хүчний  агентлаг 440 кг баяжуулсан уран хаана байгаа талаар тодорхой тайлбар өгөхийг хэдэн сарын турш Иранаас шаардаж буй. Тус агентлаг мөн өнгөрсөн онд бөмбөгдсөн Натанз, Фордо, Исфахан зэрэг цөмийн байгууламжуудад хяналт шалгалтыг бүрэн сэргээхийг уриалсаар байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#иран, #Трамп,