АНУ Газын дайныг зогсоох төлөвлөгөөнийхөө хоёрдугаар шатыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Гэвч эхний шатны гол заалтууд болох Израил болон ХАМАС-ын хооронд гал зогсоох нөхцөл одоог хүртэл бүрэн хэрэгжээгүй байгаа юм. Тухайлбал, Газад Израил агаарын цохилт өгч, Египеттэй хиллэдэг Газын боомтыг дахин нээхэд Израил саад учруулсаар байна.
Харин хоёрдугаар шатанд зуучлагч түнш орнуудын хамт Палестины зэвсэгт бүлэглэл ХАМАС-ыг зэвсэггүй болгох, мөн олон улсын энхийг сахиулах хүч байршуулах зэрэг бүр ч төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф “Газад шилжилтийн үйл ажиллагааг хариуцах, технократ Палестины хороог байгуулж, зэвсэг хураах, сэргээн босголтын үйл явцыг эхлүүлэх зорилготой” гэжээ. Египет, Катар, Туркийн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, уг байгууллага 15 гишүүнтэй байх бөгөөд Палестины үндэсний захиргаанд дэд сайдаар ажиллаж, аж үйлдвэрийн бүсүүдийг хөгжүүлэх ажлыг хариуцаж байсан Али Шаат тэргүүлж магадгүй байна.
Израил болон ХАМАС өнгөрсөн оны аравдугаар сард Трампын санал болгосон энхийн төлөвлөгөөг зөвшөөрсөн бөгөөд уг төлөвлөгөөний дагуу Палестинд шилжилтийн хороо байгуулахаар заасан юм. Уг хороонд яг хэдэн хүн багтах, тэд хэн хэн байх талаар Уиткофф тодорхой дурдаагүй байна.
Европын дипломат эх сурвалжийн хэлснээр, ирэх долоо хоногт Давосын эдийн засгийн чуулганы үеэр энэ асуудлаар дахин дэлгэрэнгүй мэдээлэл хийх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Газын төлөвлөгөөний хоёрдугаар шат,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555