Тайванийн эргэн тойронд Хятад улс томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж байна. Үүнтэй холбогдуулан Тайвань өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Хятадын тэнгисийн цэргийн маневруудыг хянахаар онцгой байдлын арга хэмжээний төвөө ажиллуулсаар байгааг Эргийн хамгаалалтын алба мэдээлэв. Энэхүү сургуулилалтын үеэр Хятад улс Тайванийн чиглэлд пуужингаар харваж, мөн арлын ойролцоо байлдааны хөлөг, нисэх онгоц олноор байршуулсан байна. Тайбэй үүнийг бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл, өдөөн хатгалга гэж мэдэгдээд буй. Одоогоор Хятадын хөлөг онгоцууд Тайвань орчмын уснаас алгуурхан холдож эхэлсэн ч Бээжин сургуулилалтыг албан ёсоор дуусгаснаа зарлаагүй байна.
Эх сурвалж: Reuters

#Тайван, #ХЯтад,