Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр “Степ Арена”-д эхэллээ.
58 орны 454 жүдоч зодоглож буй энэхүү тэмцээн нь 2028 оны Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгохоороо онцлогтой.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Манай улсаас дээрх таван жинд 20 бөх зодоглох юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк дэвжээнд гарна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг-д Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам нар барилдах юм.
Барилдааныг С1 телевиз орон даяар шууд дамжуулна.

Өнгөрсөн оны Улаанбаатар Их дуулга тэмцээний хүрэл медальтай Б.Сүхбат, эхний барилдаандаа БНХАУ-ын тамирчин Сүн Жяхаог ялав.
Тэрээр шигшээ 16-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Ли Харимтай хүч сорихоор боллоо.

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний 48 кг-ын жинд хүч сорьж буй Л.Булган эхний тойрогт Өмнөд Солонгосын тамирчин, өсвөр үеийнхний Азийн аварга Юү Жүхиг буулган авч, шигшээ 16-д шалгарлаа.
Тэрээр дараагийн шатанд Туркийн Эрсин Силатай барилдана.

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний 48 кг-ын жинд хүч сорьж буй 2024 оны дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү эхний тойрогт Нидерландын тамирчин Амбэр Гэрсжэстай хүч сорьж, нэмэлт цагт оноогоор яллаа.
Амбер Гэрсжэсийн тухайд, ердөө нэг сарын өмнө Душанбед финалдаж, үүнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Их дуулгад түрүүлчихээд ирсэн билээ. Манай тамирчин эхэлж оноо алдсан хэдий ч, үндсэн цагийн төгсгөлд жийх мэхээр оноог нөхөж, улмаар нэмэлт цагт ялснаар шигшээ 16-д шалгараад байна.

#онцолсон, #жүдо, #livetext, #“Их дуулга” тэмцээн, #“Улаанбаатар Их дуулга”,