“Ноорог” медиагийн бүтээсэн “18 хоног” баримтат кино албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна. Тус бүтээл нь 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг сонгогчдын өнцгөөс баримтжуулснаараа онцлог юм.
Кинонд хот, хөдөө орон нутаг болон гадаадад амьдарч буй таван иргэний амьдралаар дамжуулан сонгуулийн сурталчилгаа, иргэдийн оролцоо, сонголт, үзэл бодол хэрхэн бүрэлдэж байгааг харуулжээ. Уран бүтээлчдийн мэдээлснээр уг бүтээл нь ямар нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчээс хараат бусаар хийгдсэн бөгөөд сонгуулийн үйл явцыг сонгогчдын нүдээр харуулахын зорьсон аж.
Баримтат киноны зураг авалт хоёр жилийн өмнө дууссан бөгөөд олон шатны эвлүүлэг, боловсруулалтын ажлын дараа үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
“Ноорог” багийнхан бүтээлээ хийхэд дэмжлэг үзүүлсэн хандивлагчид, хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон дэмжигчдэдээ талархал илэрхийлэв.
Баримтат киноны зураг авалт хоёр жилийн өмнө дууссан бөгөөд баримтат киноны материалууд шалгалтын явцад хураагдсантай холбоотойгоор бүтээлээ хугацаанд нь гаргаж чадах эсэх талаар эргэлзэж байгаагаа мэдэгдэж байсан ч ийнхүү киногоо дуусган үзэгчдэд хүргэж байна гэв.

#live, #"Ноорог" редакци, #“18 хоног” баримтат кино,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567