“Ноорог” медиагийн бүтээсэн “18 хоног” баримтат кино албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна. Тус бүтээл нь 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг сонгогчдын өнцгөөс баримтжуулснаараа онцлог юм.