Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер хотноо зохион байгуулсан “Олон Улсын гал унтраах, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах тусгай хувцас, багаж хэрэгслийн “INTERSCHUTZ 2026” үзэсгэлэнд БНФУ-аас Монгол улсын цаг уур, үүрэг гүйцэтгэлийн онцлогт тохируулан захиалгаар нийлүүлж байгаа гал унтраах тусгай зориулалтын автомеханик шатны автомашиныг танилцууллаа.

Тус автомашин нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн II шатны хүрээнд захиалгаар хийгдэж, нийлүүлэгдэж байна.

Мөн Монгол Улсын захиалгаар нийлүүлж, ашиглаж байгаа гал унтраах тусгай зориулалтын тоноглолын үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн зах зээлийн 1-2 дугаар байрт буюу жилд 2000 гаруй автомашин үйлдвэрлэж, 100 гаруй улсад нийлүүлдэг Бүгд Найрамдах Австри Улсын “Rosenbauer”, Зүүн европын тэргүүлэгч Бүгд Найрамдах Польш Улсын “Stolarczyk”, Бүгд Найрамдах Франц Улсын гал унтраах, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн зах зээлийн тэргүүлэгч “Десотел” зэрэг компаниуд оролцсон нь Монгол улсын өндрөөс аврах болон гал унтраах ажиллагааны техникийн чадавхыг харуулсан гэдгээрээ онцлог байлаа.

Олон улсын үзэсгэлэнд гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, хувийн хамгаалах тусгай хувцас, багаж хэрэгсэл, нисгэгчгүй нисгэгч төхөөрөмж, өөрөө явагч тээврийн хэрэгсэл, хиймэл оюуны (AI) шийдлүүд, технологийн дараагийн үеийн хөгжүүлэлт, арга барилын түвшинг тодорхойлох 1600 гаруй үйлдвэрлэгч, улс орнуудын 140.000 орчим зочин, төлөөлөгч оролцсон байна.

Энэхүү арга хэмжээ нь дэлхийн гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагаа, иргэний хамгаалалт, аюулгүй байдлын салбарын хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэн бөгөөд 1961 оноос хойш 12 дахь жилдээ зохион байгууллаа.
_mp4_snapshot_04_12_040.jpg)

#гал унтраах тусгай зориулалтын автомашин, #обег,