Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский аюулгүй байдлын баталгааны хүрээнд Америкийн цэргийг Украинд байршуулах талаар хэлэлцэж байгаа гэдгээ мэдэгдлээ. Зеленский мөн дайныг зогсоох хэлэлцээг үргэлжлүүлэхэд Киев тууштай байгааг онцлоод Путинтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Харин Дональд Трамп Украины дайныг зогсоох хэлэлцээ тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа ч газар нутгийн хамгийн маргаантай асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг хэлсэн юм. Тэрээр аюулгүй байдлын баталгааны талаар Зеленскийгээс илүү болгоомжтой байр суурь илэрхийлж Европын орнууд АНУ-ын дэмжлэгтэйгээр гол үүргийг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа дурдсан байна.
Зеленский АНУ-ын цэргийг Украинд байршуулах нь Киевийн хувьд аюулгүй байдлын маш том баталгаа болно гэж үзэж байгаа бөгөөд “Мэдээж бид энэ асуудлыг Ерөнхийлөгч Трамп болон Украинд дэмжлэг үзүүлж буй барууны эвслийн төлөөлөгчидтэй хэлэлцэж байна. Энэ бол аюулгүй байдлын баталгааны хувьд маш хүчтэй байр суурь” гэж тэр хэлжээ.
Гэвч Цагаан ордон энхийн ямар нэгэн хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын цэргийг Украинд илгээх эсэх талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555