АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Зеленскийтэй уулзсаны дараа хоёр тал Украинд өрнөж буй дайныг зогсоох энхийн хэлэлцээрт тун ойрхон байгаа гэж мэдэгдлээ.
Тэд Флорида дахь Трампын эдлэнд уулзсаны дараа хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд  энхийн хэлэлцээ амжилттай болох, эсэх нь ойрын хэдэн долоо хоногт тодорхой болно гэж Ерөнхийлөгчид  онцолжээ.

Гэхдээ зарим хамгийн төвөгтэй асуудлууд одоогоор шийдэгдээгүй хэвээр байгааг ч талууд хүлээн зөвшөөрсөн юм. Тухайлбал, Украины Ерөнхийлөгч Зеленский Украины аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн бол Трамп арай болгоомжтой байр суурь илэрхийлж, уг асуудал 95 хувьтай урагшилсан хэмээн тайлбарлажээ. Харин Украины зүүн хэсгийн Донбасс бүсийг хэрхэх нь  одоогоор эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уулзалтын өмнө Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан бөгөөд АНУ-ын талаас уг яриаг үр дүнтэй гэж онцолсон бол, Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков найрсаг байсан гэж тодорхойлсон. Ушаковын хэлснээр, ОХУ, Украин талууд мөргөлдөөнийг шийдвэрлэх зорилгоор эдийн засаг, аюулгүй байдлын асуудалд чиглэсэн ажлын хэсгүүд байгуулахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #АНУ, #УКраин,