Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг эцэслэхээр АНУ болон Европын орнуудтай хийж буй хэлэлцээ бодит үр дүнд хүрэхэд маш ойртсон гэлээ. Украины талаас Рустем Умеровоор ахлуулсан баг Европын төлөөлөгчдийн хамтаар АНУ-ын талтай Флорида мужид хэд хэдэн удаагийн уулзалт хийгээд буй.
Үүний зэрэгцээ ОХУ-ын талаас Ерөнхийлөгч Владимир Путины хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев мөн Флорида мужид АНУ-ын төлөөлөгч нартай хэлэлцээ хийж байгаа аж. Украин, Оросын албаны эх сурвалжуудын мэдээлснээр, хоёр тал хэлэлцээний үр дүнг танилцуулахаар эх орондоо буцсан аж. “Бүх зүйл нэлээд нааштай байна.
Хамгийн чухал нь энэ бол бидний хамтын зүтгэл юм. Тиймээс энэ ажил, хэлэлцээ бодит үр дүнд маш ойртсон” хэмээн тэрбээр мэдэгджээ. Зеленскийн хэлснээр, талууд АНУ-ын элч нарын дэвшүүлсэн 20 зүйл бүхий төлөвлөгөө дээр ажиллаж байгаа бөгөөд гал зогсоох, мөн гал зогссоны дараа Орос дахин цэргийн ажиллагаа явуулах эрсдэлээс сэргийлэх аюулгүй байдлын баталгаа, түүнчлэн Украины эдийн засгийг сэргээх талаар хэлэлцэж байгаа аж.
Тэрбээр мөн Кремльд шахалт үзүүлсээр байх нь Москвагийн дайтах чадавхыг бууруулахад зайлшгүй чухал гэдгийг тэмдэглэв. “Оросын нефтийн үнийг бууруулах, дэлхий даяар хатуу хориг арга хэмжээ авах нь хамгийн зөрүүд хүнд ч нөлөөлж чадна” гэж Зеленский онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#Укриан, #В.Зеленский,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555