Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад зорчих бүрэн хориг үйлчлэх орнуудын жагсаалтыг нэмлээ. Цагаан ордны мэдэгдэлд “Үндэсний аюулгүй байдал, олон нийтэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд энэ арга хэмжээг авч байна. Шалгах, нягтлах, мэдээлэл солилцох тогтолцоо удаан, энэ тал дээр алдаа гаргадаг орнуудын иргэдийн хязгаарлалтыг өргөтгөсөн” гэсэн байна.

Энэ шийдвэрийн дагуу Буркина-Фасо, Мали, Нигер, Өмнөд Судан, Сирийн иргэд, мөн Палестины захиргаанаас олгосон аяллын баримт бичигтэй хүмүүсийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглов. Үүнээс гадна өмнө нь хэсэгчилсэн хязгаарлалттай байсан Лаос болон Сьерра-Леонед бүрэн хориг тавилаа.

Уг хориг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзаж, тус улсад тусламж, дэмжлэг үзүүлнэ гэж амласантай уг шийдвэр зөрчилдөж буйг ажиглагчид онцолж байна.

Трамп аль-Шарааг дэмжсээр ирсэн бөгөөд Башар Асадын  дарангуйллыг унагааснаас хойш  улсаа сэргээх, олон улсын хоригоос гаргахыг зорьж буйг нь үнэлж байгаагаа илэрхийлж байв.

Гэсэн ч Сирид “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой этгээд Америк, Сирийн хамтарсан цувааг онилон халдсаны улмаас  хоёр америк цэрэг, нэг орчуулагч амиа алдсан билээ. Үүний дараа Дональд Трамп  хариу арга хэмжээ авна гэж анхааруулж, улмаар ийнхүү хориг тавьж байна. 

Трамп өнгөрсөн зургаадугаар сард 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглож, долоон улсын иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон билээ. Эдгээр хориг нь цагаач болон цагаач бус ангилалд, тухайлбал жуулчин, оюутан, бизнес эрхлэгчдэд ч адил үйлчилж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ,