Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт айлчилж байна. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой Делид уулзаж, худалдаа, батлан хамгаалах, эрчим хүчний салбарын  хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр хэлэлцэж байна. 

Путин Энэтхэгт дөрвөн жилийн дараа анх удаа айлчилж байгаа нь энэ бөгөөд Нью-Дели АНУ-тай худалдааны тарифын маргааныг шийдвэрлэх хэлэлцээр хийж буй үетэй уг айлчлал давхцаж байгаа юм. 
Энэ удаагийн хэлэлцээний гол сэдэв Энэтхэг Оросоос нефть импортлох тухай байх төлөвтэй. Европын орнууд Оросын нефтиэс татгалзсанаас хойш Энэтхэг хямд үнээр Москвагаас газрын тос  импортолж буй. Энэ удаад хоёр тал импорыг нэмэгдүүлж, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг тэлэхээр хэлэлцэж байна. 

Түүнчлэн Энэтхэг  Оросын зэвсгийн хамгийн том худалдан авагч хэвээр байгаа бөгөөд энэ чиглэлд томоохон хэлэлцээр хийх бололтой. 

Үүний зэрэгцээ батлан хамгаалах, хөдөлмөрийн хамтын ажиллагаа, иргэний цөмийн эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах гэрээнүүдийг байгуулах төлөвтэйг шинжээчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters 

#ОРос, #Энэтхэг, #Энэтхэг Орос,