Замын хөдөлгөөн болон Шуурхай удирдлагын тѳвд Нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд ажиллаж байна
-Иргэд төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж, замын хөдөлгөөн сийрэг байна-
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Замын хөдөлгөөн болон Шуурхай удирдлагын тѳвд ажиллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянадаг 100 орчим камер байдаг. Үүний 38 нь хөдөлгөөн хянадаг бол 72 камер нь зөрчил илрүүлэгдэг байна.
ЗЦГ-аас мэдээлж буйгаар энэ жилийн сар шинээр замын хөдөлгөөн урд жилүүдийг бодвол сийрэг байна гэлээ. Учир нь иргэд төр засгаас гаргасан шийдвэрийг сайн дагаж, мөрдөж байгаатай холбоотой аж. Тэр дундаа гэр хороолол дундах хөдөлгөөн бараг байхгүй байна гэсэн юм.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах