Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн орнуудын одоогийн хүчин чармайлт хангалтгүй байгааг Ромын Пап Лео шүүмжилж, илүү шуурхай, бодит арга хэмжээ авахыг уриаллаа.  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн COP30 бага хурлын үеэр илгээсэн видео илтгэлдээ тэрбээр энэ тухай онцолжээ.

Пап Лео “Үер, ган, шуурга, шатам халуун гээд  байгаль дэлхий бидэнд анхааруулга өгсөөр байна. Парисын гэрээ бол хүчтэй хэлэлцээр, харин бидэнд улс төр, манлайллын зориг дутаж байна” гэжээ. 

COP30 бага хурлын төлөөлөгчид энэ долоо хоногт уур амьсгалын санхүүжилт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтууд, Парисын гэрээний хэрэгжилтийн зөрүүг нөхөх төлөвлөгөө зэрэг хамгийн маргаантай асуудлуудыг хэлэлцэж байна.

Ташрамд, энэ удаагийн COP30-д Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнууд илүү хүчтэй байр суурьтай оролцож, Европын холбоо дотоод асуудлаас шалтгаалан оролцоо нь суларсан бол АНУ албан ёсоор оролцоогүй юм.

Эх сурвалж: Reuters 

#COP30,