COVID-19

10.18: 14 хүн нас барж, халдварын 1,131 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Гэрэл зургийг
MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.10.18/

Сүүлийн 24 цагт халдварын 1,131 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барлаа. Тохиолдлуудын 731 нь Улаанбаатар хотод, 400 нь орон нутагт батлагдлаа.

Харин 6,146 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан бол 18,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,610 нь хүүхэд, 1,393 нь жирэмсэн эх байна.

Халдвар авсан иргэдийн,

  • 9,391 хүний биеийн байдал хөнгөн,
  • 6,823 хүн нь хүндэвтэр,
  • 2,193 хүн нь хүнд,
  • 397 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,483 болсон бол гэрийн ажиглалтад 59,603 хүн байна.

Мөн 2,253,761 хүн вакцины I тунд, 2,136,063 хүн вакцины II тунд, 364,046 хүн III тунд хамрагджээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet