Өдгөө 40 хоног үргэлжлээд буй АНУ-ын Засгийн газрын “зогсолт”-ыг дуусгах хуулийн төслийг Сенат хэлэлцлээ. Тус улсын Төлөөлөгчдийн танхимаас баталсан хуулийн төсөлд Сенатын гишүүд санал хурааж, дэмжсэн шийдвэр гаргалаа. Энэхүү төслийн дагуу Засгийн газрын санхүүжилтийг ирэх нэгдүгээр сарын 30 хүртэл сунгахаар болж байна.

 Энэхүү хуулийн төслийг одоо Төлөөлөгчдийн танхим, Ерөнхийлөгч Дональд Трамп нар зөвшөөрч, гарын үсэг зурах ёстой бөгөөд ийнхүү батлагдвал төрийн албан хаагчид, цэргийнхэн, хил хамгаалагчид, агаарын тээврийн салбарынхан ажлаа үргэлжлүүлэх юм. Мөн улс төрийн хоёр хүчний хооронд маргаан дэгдээж, төсөв батлахад саад болж байсан “Affordable Care Act” буюу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг сунгах асуудлаар ирэх сард санал хураалт явуулахаар тохирчээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #АНУ-ын Засгийн газрын “зогсолт”-,