УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өглөө. Таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентыг аль нэг намын дарга даргалж болохгүй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байна. 

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл УИХ дахь Ардчилсан намын  бүлгийн гишүүд чуулганы хуралд ОРОЛЦОХГҮЙ. УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы хуралд "оролцохгүй" байх бүлгийн нэгдсэн шийдвэр гаргалаа. УИХ бол нэг намын хуулийн хэлтэс биш. Энэ бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага, төрийн эрх барих дээд байгууллага. Чуулганы нэгдсэн хуралдаанд намын их хурал дээрээ илтгэл тавьж байгаа юм шиг байж болохгүй. Эмч багш нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж байсан. Гэтэл бодит байдал дээр амлалтдаа хүч чадсангүй. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин: Даргаа шүтдэг улс төрийн нам “Даргын үг бол хууль” гэдэг зарчмаа парламентын гишүүдийн ёс зүй болгон оруулж ирж байна. Парламент бол мэтгэлцээний талбар. Парламентын УИХ-ын гишүүдийн ёс зүй хоёр зүйлээр хэмжигдэнэ. Нэг нь, төлөөлж байгаа сонгогчдодоо үнэнч байна уу? Нөгөө нь хууль тогтоох үйл ажиллагаанд сонирхлын зөрчилгүй, шударга оролцож байна уу? Энэ бол зөвхөн олонх буюу МАН-ын сонгогчдод үнэнч байх тухай ойлголт биш. МАН олонх учраас өөрсдийнхөө гишүүдээр "ёс зүйгүй" гэсэн гомдол гаргуулаад цөөнхийн гишүүдээ "шүд цөмлөж" байгаа юм шиг авах ийм механизм бол парламентын шударга ёс, ёс зүй биш. Парламентын дархлааг бий болгох гэж байгаа бол нэг намын дарга "толгой дээр гарч суух" асуудал биш. 

#онцолсон, #live, #УИХ дахь АН-ын бүлэг,