Өнгөрсөн нэгдүгээр сараас Иранд эхэлсэн эрх баригч дэглэмийн эсрэг тэмцлийг таслан зогсоох арга хэмжээ авсаар байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ хүрээнд нийслэл Тегеран хотын гудамжинд шалган нэвтрүүлэх цэгүүд гаргаж, интернэт хандалтыг хязгаарлан, олон нийтэд сэрэмжлүүлэг бүхий мессежүүд илгээж байгаа аж. 
Шалган нэвтрүүлэх эдгээр цэгт иргэдийг зогсоон нэгжлэг хийж байгаа аж. Гэхдээ Израилын тал энэ цэгүүдийг онилон довтолж байгаа тул явган зам, замын гарц, хонгилд иргэдийг зогсоон шалгасаар байна. 

Мөн Тегераны авч буй интернэтийг хязгаарлах арга хэмжээ ч чангарч байна. Интернэт хандалтыг орон даяар хязгаарласнаар иргэд мэдээлэл авах, хоорондоо харилцах боломж багасаж буй. Үүнийг дагаад жагсаал төлөвлөх, зохион байгуулах боломж ч хумигдаж байгаа юм. Үүний зэрэгцээ дайн эхэлснээс хойш Иран дахь эх сурвалж, сэтгүүлчид, хүмүүстэй холбоо тогтоох улам хэцүү болсныг олон улсын хэвлэлүүд онцолсоор байна. Нөгөө талаас Иранд “SpaceX”-ийн “Starlink” төхөөрөмж ашиглах, эсвэл VPN ашиглан интернэтэд холбогдох зэргээр хүмүүс холбоо, харилцааны асуудлыг шийдэж байгаа ч ийнхүү хууль бус төхөөрөмж, апп ашигласан нь илэрвэл хоёр хүртэлх жилийн хорих ял оноох эрсдэлтэй байна. 

Дайн эхэлснээс хойш Тегеран болон бусад хотод жагсаал цуглаан болсон гэх мэдээлэл гараагүй боловч эрх баригчдын зүгээс ийм төрлийн арга хэмжээг таслан зогсоох арга хэмжээгээ улам чангатгаж буй. Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху иранчуудад хандан тогтолцоог эсэргүүцэхийг шууд уриалсан билээ. 

Ташрамд, өнгөрсөн нэгдүгээр сард болсон жагсаал, тэр дундаа мөн сарын 8,9-ны цуглааны үеэр олон хүн амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлж буй. Зарим эх сурвалжийн дурдсанаар, нэгдүгээр сард 7000 орчим хүн нас барсан байж магадгүй байна. 

Эх сурвалж: BBC 

#иран,