АНУ болон Израилын Иранд хийж буй дайнтай холбоотойгоор Ормузын хоолойг хамгаалах хөлөг онгоц илгээх төлөвлөгөө Япон, Австрали, Их Британи улсуудад байхгүйг эрх баригчид нь онцолж байна. Ираны тал Ормузын хоолойг хаасан нь дэлхийн эрчим хүч, худалдааны урсгалд хүчтэй нөлөөлж, газрын тосны үнэ эрс өсөөд буй. Тэгвэл энэ нөхцөл байдлыг шийдэхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоон улсаас дэмжлэг хүсэн холбогдсон гэдгээ мэдэгдсэн юм. Хэдийгээр тэрбээр энэ мэдэгдэлдээ аль нэгэн улс орны нэр цохоогүй ч Ормузын хоолойг хамгаалахад Хятад, Франц, Япон, Өмнөд Солонгос, Их Британи болон бусад орнууд оролцоно гэж найдаж буйгаа илэрхийлж байсан юм. 

Тэгвэл Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи одоогоор Ойрхи Дорнодод хөлөг онгоцуудыг хамгаалах зорилгоор хүч илгээхээр төлөвлөөгүй байгааг  баталгаажууллаа. Тэрбээр "Бид дагалдан хамгаалах хөлөг онгоц илгээх талаар ямар ч шийдвэр гаргаагүй байна. Япон бие даан юу хийх, хуулийн хүрээнд юу хийж болох талаар үргэлжлүүлэн судалж байна" гэсэн байна. Мөн Батлан хамгаалахын сайд Коизуми Шинжирү одоогийн тогтворгүй нөхцөлд Ормузын хоолойд байлдааны хөлөг онгоц илгээх төлөвлөгөөгүй гэж онцолж буй. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Түүнчлэн Австрали улс мөн хоолойд худалдааны хөлөг онгоцуудыг хамгаалах тэнгисийн цэргийн тусламж илгээх төлөвлөгөөгүй байгаа юм. Тус улсын Тээврийн сайд Кэтрин Кинг үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа  “Энэ хичнээн чухал болохыг мэдэж байгаа. Гэхдээ биднээс албан ёсоор тусламж хүсээгүй, бид оролцох төлөвлөгөөгүй байна” гэжээ. 

Их Британи ч усан замаас мина буюу тэсрэх бөмбөг цэвэрлэх хөлөг онгоцуудыг илгээх талаар судалж байгаа ч албан ёсоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм. Франц улс мөн байлдааны хөлөг онгоц илгээх, эсвэл нэмэлт цэргийн хүч байршуулахаас татгалзсан байна. Тус улсын Гадаад хэргийн яамны эх сурвалжийн мэдээлснээр, энэ байр суурь нь зөрчилдөөнийг улам хурцатгах биш, харин бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж буй аж.

Түүнчлэн Дональд Трамп НАТО болон БНХАУ-д шахалт үзүүлж, Ойрхи Дорнодод хамгаалалтын арга хэмжээ авах талаар хэлэлцэж буй. Гэвч Брюссель ч, Бээжин ч одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#Ормузын хоолой,