Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.17/ Улсын Их Хурлын Тамгын газар, Парламент судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзлаа.
“Парламентат ёс, парламентын ардчилал бол монголын ард түмний үнэт зүйл, Үндсэн хуулиараа хийсэн сонголт. Монгол төрийн уураг тархи нь болсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанаас төрийн нэр хүнд, ард түмний парламентад итгэх итгэл шууд хамаардаг. Иймд парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагааг шинэчлэн сайжруулахаас ажил эхлэх ёстой” гэдгийг тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд онцоллоо.
Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдсон даруйдаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, ил тод, нээлттэй болгох, сахилга хариуцлага, гишүүдийн ирцийг нэмэгдүүлэх, Улсын Их Хуралд итгэх иргэдийн итгэл, нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөөс цаасаар болон цахимаар санал авсан. Есөн багц асуудлаар 300 гаруй санал ирүүлсэнтэй нэг бүрчлэн танилцаж, дүн шинжилгээ хийсэн талаараа УИХ-ын дарга танилцуулаад ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэлд суурилж, цалин, урамшуулал нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж ажиллахаа мэдэгдлээ.
Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаанд цаашид ямар бодлого, зорилт дэвшүүлж хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах талаарх ажил хэрэгч, шинэлэг, санал санаачилгуудыг байнга, нээлттэй хүлээн авч, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.