Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ Гренланд дахь дипломат төлөөлөгчийн газраа өргөжүүлэн, шинэ байранд нүүн орох ёслолын үеэр иргэд олноор цуглан жагсаал хийж, арлын Засгийн газрын сайд нар уг ёслолд татгалзжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын Арктикийн бүс дэх нөлөөгөө тэлэх гэсэн амбицыг тэд ийнхүү эсэргүүцэж буй. 

Өмнө нь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар нийслэл Нуук хотын захад жижиг модон байшинд үйл ажиллагаа явуулж байсан бол одоо хотын төвийн томоохон оффист шилжин байрлаж байна. Энэхүү үйл явдал нь Дани улсын харьяа, өөртөө засах эрх бүхий Гренланд арлыг  хяналтдаа авах гэсэн Трампын бодлогыг эсэргүүцэж буй иргэдийн дургүйцлийг  бүр ч өдөөлөө. 

Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен болон бусад улс төрч Консулын газрын нээлтийн урилгаас татгалзсан бөгөөд Нильсен "Би энэ арга хэмжээнд оролцохгүй" гэж мэдэгджээ. Нээлтийн ёслолын үеэр Консулын газрын гадна хэдэн зуун хүн цуглаж, арлынхаа улаан, цагаан тугийг барин жагссан бөгөөд тэд "АНУ үүнийгээ зогсоо", "Үгүй гэвэл үгүй", "Гренланд бол гренландчуудынх" хэмээн хашхирч байжээ.

Цагаан ордон өнгөрсөн нэгдүгээр сард Гренландыг өөрийн болгох, тэр дундаа цэргийн хүч ашиглах боломжийг судалж байгаагаа зарласан. Энэ нь НАТО-гийн холбоотнуудын дунд болгоомжлол төрүүлж, одоо ч  энэ асуудлыг дипломат шугамаар хэлэлцэж байгаа юм. Гренландын Засгийн газраас АНУ-ын зүгээс ирж буй дарамтын эсрэг өндөр түвшний хэлэлцээнд ахиц гарсан гэдгийг тэмдэглээд, энэхүү арал  зөвхөн тэнд амьдардаг ард түмний өмч бөгөөд хэзээ ч зарагдахгүй гэдгийг дахин баталсан байна. 

Эх сурвалж: Reuters 

#Гренланд, #Трампын бодлого,