2026 оны 4 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдаж, агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтрэх нөхцөл бүрдэж байна.

4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл, 18-наас 19-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл, Өмнөговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутгаар, 19-ний өдөр Дорноговийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана.

Гэрэл зургийг MPA.mn

Халтирах гулгаа, мөстөлт үүсэх, зам, даваа цас, шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг анхаарч мөрдөнө үү. Үүнд:

✓ Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
✓ Малаа ойрын бэлчээрт, нэмэртэй газарт бэлчээх
✓ Төл малын осгож хорогдохоос хамгаалж, ямаа самналтыг хойшлуулах
✓ Төллөх дөхсөн малаа хотондоо байлгаж, төллүүлэх
✓ Төл, тарга хүч муутай мал, саамын ямааг даарч, цасан шуурганд уруудах, осгож хорогдохоос сэргийлэх
✓ Бэлчээр, өвс тэжээл багатай бүс нутагт малд нэмэгдэл тэжээл урьдчилж өгөх
✓ Отор нүүдлийг хойшлуулах, хол замд мал тууварлахгүй байх
✓ Үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдлийг онцгойлон анхаарах

Иргэд, малчид та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

ЦУОШГ
2026-04-17

#live, #цаг агаарын аюулт үзэгдэл,