Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оскар”-ын шагнал гардуулах  98 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын Дольби театрт болж өнгөрлөө. Энэ жилийн ёслолыг Америкийн телевизийн хөтлөгч, жүжигчин, хошин шогч Конан О'Брайен хөтлөн явуулсан юм. Энэ жилийн гол ялагч "One Battle After Another" кино болж, 13 номинацид нэр дэвшсэнээс “Шилдэг кино” тэргүүтэй зургаан төрөлд ялалт байгуулжээ. Мөн гол нэр дэвшигчид болох  “Sinners” кино дөрөв, “Frankenstein” гурав, “KPop Demon Hunters” хоёр төрөлд Оскар хүртсэн байна. Энэ жилийн “Оскар”-ын богино хэмжээний шилдэг киноны төрөлд "The Singers" болон "Two People Exchanging Saliva" хоёр кино тэнцэж, хоёулаа шагнал хүртсэнээрээ онцлог болов. 

Пол Томас Андерсоны найруулж, Леонардо Ди Каприо гол дүрд нь тоглосон "One Battle After Another" шилдэг кино, шилдэг зохиол, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг кастинг тэргүүтэй зургаан төрөлд ялалт байгуулжээ. Харин Райан Куглерийн найруулсан, Майкл Б. Жордан, Хейли Стейнфелд нарын тоглосан "Sinners" кино энэ жил 16 номинацид  нэр дэвшиж, дөрвөн шагнал хүртсэн бөгөөд нэг жилийн хугацаанд хамгийн олон номинацид нэр дэвшсэн шинэ дээд амжилт тогтоожээ. 

Шилдэг эрэгтэй жүжигчнээр “Sinners” киноны гол дүрийг бүтээсэн Майкл Б. Джордан тодорсон бол шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг “Hamnet” бүтээлд тоглосон дүрээрээ Жесси Бакли хүртлээ. Түүнчлэн жүжигчин Эми Мэдиган "Weapons" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн бол Шон Пенн "One Battle After Another" киноны дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал авсан байна. 

Найруулагч Гильермо дель Торогийн "Frankenstein" кино шилдэг хувцасны загвар, шилдэг нүүр хувиргалт болон үс засалт, богино хэмжээний шилдэг анимэйшн гэсэн гурван төрөлд ялалт байгуулсан бол шилдэг анимэйшн шагналыг "KPop Demon Hunters" бүтээл хүртжээ. Харин гадаад хэл дээрх шилдэг бүтээлээр Норвегийн “Sentimental Value” тодорч, 2026 оны “Оскар”-ын шагналын эзэн боллоо. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Оскар-2026,